БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМ
ЗАРЛАЛ
БАЯН-ӨНДӨР СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

БАЯН-ӨНДӨР СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэг: Баян-Өндөр сумын газар зүйн болон нийгэм, эдийн засаг, дэд бүтэц:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Жононвангийн хошуу. Булган, Элгэн, Идрэн, Улаан Үзүүр гэсэн  4 багийн нийт  715 өрхөд 2516 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 22 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн бага /655.7хүн/га/ сум юм.

Байршил

Баянхонгор аймгийн баруун урд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 909  км, үүнээс 633км засмал зам, 276км шороон зам.
  • Аймгийн төвөөс 276 км зайд байрладаг. БНХАУ, Баянхонго раймгийн Баянцагаан, Шинэжинст болон Говь –Алтай аймгийн Эрдэнэ сумтай тус тус хиллэдэг. Аймгийн төвтэй шороон замаар холбогддог. 2014 оноос төвийн эрчим хүчний байнгын шугамнд холбогдсон.

Мэдээллийн технологи, харилцаа холбоо:   

Суманд 2014 оны 11 сараас эхлэн Интернэтийн шилэн

кабелийн үйлчилгээнд хамрагдах болсон. Ингэснээр төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй ил тод байдал нэмэгдэж, байгууллага хоорондын мэдээлэл солилцооны хуранд эргэлт гарсан. Сумын төвд нийт 3ш Wi-Fi төхөөрөмж ажиллаж ард иргэдийн хэрэгцээг хангаж, ЗДТГ, ЭМТ, Сургууль, Цагдаагын кабон тус бүр дотоод WiFi төхөөрмж ашиглаж байна.

Үүрэн телефоны Юнителын сүлжээ сумын нутаг дэвсгэрийн 40 хувьд Элгэн багийн ихэнх хэсэг, Булган баг бүхэлд нь хамарч 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2015 онд орон нутгийн хөгжил сангийн 68 сая төгрөгийн хөрөнгөөр хөдөөгийн малчид ард иргэдийн хүсэлтээр Ж-мобайлын сүлжээг алслагдсан баг, Идрэнгийн нурууны малчдад зориулан тавигдаж одоогийн байдлаар Улаан-Үзүүр нэгдүгээр багийн 80 хувьд, Идрэн дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрийн 65 хувьд тус тус сүлжээгээ түгээгээд байна. Мөн Мобиком корпораци өөрийн хөрөнгө оруулалтаар өндөр хурдны 3G хүлжээгээ сумын төвийн хойд уулан дээр байрлуулснаар 1,2-р багийн малчид буюу нутгийн зүүн хэсэг бүхэлдээ сүлжээтэй болсон.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшинээс дээш 1350-2450 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Алтайн нурууны салбар уулсын урд үзүүрт Говь хээрийн бүсэд багтдаг.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий говь, цөл бүхий тогтоцтой мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Хуурай сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур агаарт -16.5°С, хөрсөндөө -23.4 °С
  • 7 дугаар сарын дундаж температур агаарт+17.4°С, хөрсөндөө +27.6°С
  • жилийн дундаж салхины хурд8.12м/с
  • жилийн дундаж хур тундасны хэмжээ11.2 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 1689135 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

610958.73

36.26

Ойн сан бүхий газар

213701

12.6

Усан сан бүхий газар

410

0.02

Тусгай хэрэгцээний газар

863617.27

51.1

Тосгон, суурингийн газар

245

0.01

Дэд бүтцийн газар

203

0.01

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

862

1654

2516

Өрхийн тоо

308

402

715

Суурин хүн ам

2516

Түр оршин суугч

14

Тус сум нь БНХАУ –тай хил залгаа оршдог, хилийн боомтгүй, нийт хүн амын 35 хувь нь сумын төвд амьдардаг.

Сумын хүн амын 57 хувь нь залуу болон дунд насныхан, 37 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмадууд байна.

2015 онд сумын хэмжээгээр нийт 402 малчин өрх, 154744 мянган толгой мал тоологдсон.

Сумын хэмжээгээр жилд 6 га талбайд төмс, хүнсний ногоотариалж 3 тонн төмс, хүнсний ногоо хураан авсан байна.

 

Инженерийн дэд бүтэц          

Зам тээвэр. Сумын газар нутаг улсын чанартай болон сайжруулсан засмал авто зам байхгүй.

Цахилгаан хангамж.2014 оны 10 сард цахилгааны байнгын эх үүсвэрт холбогдсон.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 600 л багтаамжтай 2 усан сан, 3тн/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй.

Дулаан хангамж. Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, Албан байгууллагууд харьяа нам даралтын уурын зуухаар халаалтаа хангаж байна.

 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

320

2 давхар

2

ЗДТГазар

 

24

2 давхар

3

Сургуулийн дотуур байр

ор

80

2 давхар

4

Цэцэрлэг

хүүхэд

90

2 давхар

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

9

2 давхар

6

Спорт заал

тоо

60

1 давхар

7

Биеийн тамирын талбай

м2

1

 

8

Соёлын төв

тоо

1

1 давхар

9

Номын сан

суудал

6

1 давхар

10

Төрийн банк

 

4

1 давхар

11

Халуун ус

 

4

1 давхар

12

Хаан банк

 

4

1 давхар

 

Хот байгуулалт, газрын харилцаа

Баян–Өндөр сумын төв нь Засаг захиргаа-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 оны орон нутгийн төсвийн санхүүжилтээр санхүүжүүлж хийлгэсэн.

Сумын төвийн суурьшлын бүс хүн амын төв рүү суурьших өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 8.6 га-аар нэмэгдсэн.

Өнөөгийн байдлаар 331 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 27.8 га газар өмчилж, 379 иргэн өвөлжөө, хаваржаа, худалдаа үйлчилгээний зориулалтаар 202 га газар, 3 иргэн, 1 аж ахуйн нэгж ШТС-ын зориулалтаар 3.5га газар, 4 иргэн төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 6.2 га газар эзэмшиж байна.

 

СУМАНД АШИГЛАЛТЫН БОЛОН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙ

 

Компанийн нэр

Талбайн хэмжээ

Лицензны төрөл

1

Эпидот ХХК

6352,79 га

Ашиглалтын лиценз

2

Алтаргана хайрхан ХХК

14835,42 га

Хайгуулын лиценз

3

Эрдэнэ Монгол ХХК

5668,64 га

Хайгуулын лиценз

4

Хул морьт ХХК

3452,92 га

Хайгуулын лиценз

5

Лидэр ХХК

1824,18 га

Хайгуулын лиценз

6

Гоби коул энд энержи ХХК

26831 га

Хайгуулын лиценз

7

Топазстоне майнинг ХХК

14132 га

Хайгуулын лиценз

8

Жудекуан ХХК

27698 га

Хайгуулын лиценз

9

Гэрэл арвижих ХХК

1842 га

Хайгуулын лиценз

 

Нийт лицензтай талбайн хэмжээ

102636,95 га

Хайгуулын лиценз

 

Тус сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр бүгд 154744 толгой мал тоолуулсан. Үүнээс

Ямаа-126411                      

Хонь-22652

Үхэр-294                   

Адуу-1452

Тэмээ-3935 байна.

2015 оны мянгат малчид:

  1. Ц.Уламсайхан 1712 мал
  2. Д.Чимэддорж 1315 мал
  3. Б.Загдсүрэн 1275 мал
  4. Н.Амарсанаа 1252 мал
  5. Х.Ганхуяг 1075 мал
  6. Г.Чимэдцогоо 1074 мал
  7. Г.Жанцанхорлоо 1073 мал
  8. Ш.Цогбадрах 1052 мал
  9. Д.Баасанцэнд 1013 мал
  10. Г.Ганболд 1003 мал тус тус тоолуулсан байна.

Сумандаа малын төрөл тус бүрээр хамгийн олон мал тоолуулсан малчид:

  1. Хамгийн олон тэмээтэй малчин Б.Загдсүрэн 161 тэмээ
  2. Хамгийн олон адуутай малчин Ж.Самбуу 46 адуу
  3. Хамгийн олон үхэртэй малчин Б.Энхсайхан 19 үхэр
  4. Хамгийн олон хоньтой малчин Д.Чимэддорж хонь
  5. Хамгийн олон ямаатай малчин Ц.Уламсайхан 1225 ямаа тус тус тоолуулжээ.
Мэдээ оруулсан: 2016-06-15 18:16:12